Б.Пүрэвдорж: “UG ARENA”-д 3 арга хэмжээ зохион байгуулаад 1 ТЭРБУМ орчим төгрөг шилжүүлсэн байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Purevdorj gishuun/ыы.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би Төрийн ордонд болсон арга хэмжээний тоог 128 хүргээд "алдаж" байсан. "UG ARENA"-д 3 арга хэмжээ зохион байгуулаад 1 ТЭРБУМ орчим төгрөг шилжүүлсэн байна лээ.

Ямар ч үр дүнгүй олон арга хэмжээ зохион байгуулж төсвийг үр ашиггүй зарцуулдгаа болихгүй юм уу" гэх байдлаар шүүмжлэлтэй хандсан юм.