Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БАЙНГЫН ХОРОО: Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдана
00

Өнөөдөр /2024.10.23/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо тус тус хуралдахаар тов гарчээ.
Эдгээр байнгын хороодоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Улмаар санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.



