ТЕНДЕР: Э.Одбаяр даргатай Хяналт, үнэлгээний үндэсний хороо НЭГ ТЭРБУМ төгрөгөөр автомашин, тавилга авахаар ТЕНДЕР зарлажээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 11 сек
170
legacy:odbayar ardchilsan nam/said od.png

Энэ удаагийн хамтарсан Засгийн газарт гурван үндэсний хороо ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь Э.Одбаяр даргатай Хяналт, үнэлгээний үндэсний хороо юм. Тэгвэл тус үндэсний хорооны Ажлын албанд улсын төсвөөс 1 ТЭРБУМ төгрөг зарцуулж, автомашин болон тавилга авахаар энэ сарын 7-ны өдөр тендер зарласан байна.

Тодруулбал, автомашин худалдан авах тендер нь 3 багц бол тавилга авах тендер нь 1 багц байна. Автомашины тендерийн эхний багц нь 400 сая, хоёр дахь багц 326 сая 294 мянга 400 төгрөг, гурав дахь багц нь 129 сая төгрөг аж. Харин 36.2 сая төгрөгөөр тавилга авахаар байгааг доорх мэдээллээс харж болно.

Сануулахад, хэдхэн хоногийн "ШИЛЭН ДАНС"-ны мэдээллээр Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр нь нэр бүхий эмэгтэйчүүдийн хамтаар Вьетнам Улсын Фукок аралд очиж Төрийн байгууллагатай танилцаж, туршлага судалсан нь ил болсон. Тийзний үнэ нь 55 сая 126 мянган төгрөг. Харин тэрбээр үүнийгээ үгүйсгэсэн тайлбар өгсөн байдаг.

Мөн өчигдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Э.Одбаяр сайд та яг юу хийдэг хүн бэ. Юу хийж, хаашаа явдаг чинь тодорхойгүй байна" гэж асуухад сайд Э.Одбаяр "Энэ салбарын талаар ойлголтгүй байх нь аргагүй. Үйл ажиллагаа явуулаад, нэг жил хагас болж байгаа" гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл юу хийдэг нь тодорхойгүй Хяналт, үнэлгээний үндэсний хороонд улсын төсвийн НЭГ ТЭРБУМ төгрөгөөр автомашин, тавилга авахаар ийнхүү тендер зарлаад байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хянадаг газар ингэхээр ямар жишиг тогтох юм бэ?

    Хянадаг газар нь ингэхээр одоо бусад нь яах нь ойлгомжтой .Бараг багатай дээр нь татахгүй бол удахгүй дуусгах нөхөр байна доо.

  • З
    Зочин

    Энэ яг юу хийдэг газар юм. Бас л хэдэн чадваргүй ажилгүй цалинждаг л газар биз. Энүүхэн хөрш хятад улс ШУ аа нэгт тавьж авилгачдаа устгаад хөгжлөөр Дэлхийд өндөрт орж байна. Бид бол дэлхийн бага хөгжилиэй болон буурай орны тоонд орсон хэвээр. Иймэрхүү чадваргүй эрлийз царайтай юмнуудаасаа салахгүй бол урагшлахгүй ээ. Хайран өвгөдийн минь амиараа хамгаалсан Монгол улс. Дор бүрнээ шударга эх оронч баймаар байнаа

  • З
    Зочид

    Ийм хүмүүс.хувийнхаа мөнгөөр авах ёстой

  • Г
    Ганхуяг

    Энэ нэг идэж цуслахаас өөр ид шидгүй новшийг төрийн албанаас хөөгөөч

  • З
    Зочин

    Ан ын өлөн явсан гарууд одоо ч дальжигнаж өгнө дөө

  • Ж
    Жөд

    Энэ шунгуудад захиалгын дуудалгын машинаар үйлчлүүл. Гэхдээ зөврөн цахилгаанаар цэнглэж яавдаг байх!

  • D
    Dandar

    Ийм учраас л ямар ч нам сонгосон бүгд лалар болж бгаам даа. Өсөхийн өлөн гөлөгнүүд. Дарга болсон дээрээ хэдэн цаас шаая л гэж бодно.

  • Э
    Эр хүн

    Согууль дээр ард иргэддээ амалсан амлалтаа зөрчих ёсгүй мөн амлаагүй тэндэр энэ тэрээ хурдан буцаагаад амалсан ажилдаа орцгоо!!!

  • Э
    Эр хүн

    Энэ гишүүд юуч хийдгүй худлаа гарууд байж дундаа одоо байгаа машинаа дундаа хэрэглэ!!! Эсвэл гишүүдэд зориулсан ажлын автобусаа ашиглаж сур чадахгүй бол худлаа хумсаа нуусан новшнууд огцорвол таарна!!!!

  • Б
    Баагий

    Үнэхээр хэрэг алгаа. Огцруулах хэрэгтэй

  • Э
    Эрдэнээ

    ЕС- аа чамд үнэхээрийн гайгүй хүн олдохгүй байна уу. Чамайг ер нь аэлаа өгвөл яасан юм бэ гэж бодох боллоо шүү.

  • И
    И

    ЗГ т толгой байна уу? Олгой байна уу? Уг нь иргэд нь зөв л юм яриад байх шиг байх юм. Таг шүү. Мөнх баясгалан авгайгаас айгаад ичээндээ орчихсон уу ?

  • З
    Зочин

    царай нь бүр таг хужаа шүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • К
    Кк

    Фукок арал руу хэрхэн тансаг амарч шоудах тухай судлахаас өөр судалж танилцах юм байхгүй ш дээ...

  • З
    Зочин

    Болио боль. Ингэж ямар ч хэрэггүй алба гаргаж мөнгө үрэх гэж дээ

  • З
    Зочин

    ajil hiih gj bga bol bolomjoor hamguulah yostoi bizdee