Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Л.Гантөмөр ахална

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Gantumur Lu/2024 chuulgan/1O8A3005 copy.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтсан Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулав.