Д.Ганбат: Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу, 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан юм бэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:Ganbat gishuun/ganbaa d.png

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотойгоор "Ер нь энэ 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан юм бэ. Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу. Энэ олон дарга нарын хэд нь алба хаасан байдаг юм. Үндсэн хуульд "Бүх нийтээрээ алба хаасан байх ёстой" гэж заасан. Гэвч энэ үүргээ биелүүлдэггүй.

Өөрөөр хэлбэл цэргийн албанд тэнцдэг залуус алга болсон байна. Бид ер нь бодлогоо өөрчлөөд, бүх нийтийг цэргийн албанд хамруулсан нь дээр. Одоо байгаа нэг жилийн хугацааг багасгаж, 6 сар болгох хэрэгтэй.

Үүнээс гадна батлан хамгаалах салбарт дроны анги байна уу. Бараг байхгүй байх. Бусад улс орнууд дроны ангитай болоод, өөрчлөгдөж эхэлсэн байна" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цэргийн албыг юун 6 сар 1жил нь маш чухал хугацаат албаны цэргийн талаарх асуудал чухал биш

  • З
    Зочин

    Битаан гишүүн шиг хугацаат цэргийн алба хаасан эрэгтэй гишүүн 126 дотор байхгүй ээ. Хугацаат цэргийн албаны хугацааг багасгаад бүх эрчүүдийг алба хаалгах нь зөв. Ирээдүйн аавуудаа ингэж бэлдэж авахгүй бол болохоо байлаа

  • З
    Зочин

    Зөв хугацааг нь багасгаад буу бариулж сургаад ер нь ихэнх орон цалинтай байнгын мэрэгжлиин цэргүүд тэй болсоншдээ жил болгон цэрэг дэглэлт гэж хуцхаар цалингиин өндөр болгоол сайн дураараа явдаг болгосон дээр

  • К
    Кккк

    Мань эр хаана 1жил унтаж байгаад ирсэн юм бол

  • З
    Зочин

    Нээрээ энэ эрэгтэй гишүүд дотор цэргийн алба хаасан хүн байна уу? Дэмжиж байна

  • З
    Зочин

    Ганбат гишүүн харин ч маш зөв санал гаргалаа

  • Б
    Балай

    Энэ нэг балай юм тэнгэр газар шиг савалсан юм ярих юмаа... Дахин дахин сонгогдоод бадаг нь л хачирхалтай...