С.Бямбацогт: Цэргийн алба хаагчийн ар гэр зөвшөөрвөл тодорхой төлбөр гаргаж, жолооны курст бэлтгэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 7 сек
150
legacy:Byambatsogt gishuun/299836553_524200629474416_268479621966612242_n.jpg

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "Энэ жилийн төсөв зардлын өсөлтөөрөө 110 хувиар, нийт 220 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэсэг нь эд хогшил, урсгал засварын зардал гэсэн хэсэг байна. Сайдын хариултаас үзэхэд цэргүүдэд мэргэжлийн боловсрол олгоход энэ орж байна гэж ойлголоо.

Тэгэхээр Батлан хамгаалах яам жолооны курс ажиллуулна гэсэн үг үү. Батлан хамгаалах яам англи хэлний багш авна гэсэн үг үү. Энийг гүйцэтгүүлэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хувийн хэвшлээ татан оролцуулах боломжийг харж байгаа юу, 20 тэрбум төгрөгөөр Батлан хамгаалах яам машин аваад жолооны курс ажиллуулах юм уу" гэх асуулт асуусан бол

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Жолооны курс, жолоочийн тухайд ганц хоёр анги маань дотооддоо боловсон хүчнээрээ дамжуулан жолооч бэлтгэнэ. Бусад хувийн хэвшлийн жолооны курстэй хамтарч ажиллаж, тэдгээрээр дамжуулж жолооч бэлтгэнэ. Урьд нь шийдээд явж байсан туршлага бий. Хугацаат цэргийн албан хаагчийн ар гэр нь зөвшөөрвөл тодорхой төлбөр гаргаж, жолооны курст бэлтгэж байсан жишиг туршлага бий. Үүнийгээ үргэлжлүүлээд хувийн жолооны курстэй хамтарч, ажиллана" гэв.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ялангуяа хөдөөгийн залуучуудад маш зөв бодлого байна.Цэргийн албаа хаангаа жолооч болдог.Ардын армийн 107.Хязгаарын цэргийн 064р анги яг ингэж жолооч бэлддэг байсан.

  • З
    Зочин

    За юу гэхэв ээ, бас нэг дэглэх зодох шалтаг нэмэгдэх байлгүй дээ.

  • A
    Ahmad

    Энэ залуус хүсвэл хаана өөрөө сурчих л бх гол дэндүү ажилгүй бна цэргүүдийг ажил хийлгээд цалинг нь өөрийнх нь дансанд хийгээд харагдахдаа 15 сая төгрөгтэй халагдах боломж бх юм одоо бол ажил хийгээд бүгд ангийн захирагчийн карманд орох юм

  • З
    Зочин

    Жагсаалд хөлөө олж ядаж байгаа нөхөд англи хэл сурахгүй, жолооны курс гэх шиг хөгийн юм битгий сэд харин тэрний оронд бүтээн байгуулалтанд дайчлах хэрэгтэй байна ямар онигооны нөхөрийн сайд болгосон юм вэ?

  • З
    Зочин

    Энэ балин хамар чимээгүй байж байгаад гоё юм сэднэ шүү дээ Нисгэгч бэлдэнэ гээд дайрах д нөхөр ха ха

  • З
    Зочин

    Яаж мөнгө идэх вэ гээд нойр нь хүрдэггүй юм уу жолооны курст суух гэж цэрэгт явдаг болох юм уу эх орноо хамгаалхад бэлтгэгдэх гэж цэрэгт явах юм уу арай л сонин2 арга сэдэж мөнгө босгох гээд зүтгэх юм болиосой

  • З
    Зочин

    Иш жолооны курс ярих биш дрон жолоодож сургамаар бна .зэвсэг техникээ эзэмшүүлэх нь зүй

  • З
    Зочин

    Урьд нь бүгд зүгээр яваг байсан зүйлийг одоо явдаггүй шинээр хийж байгаа юм шиг шаах юм аа

  • А
    Андрей

    Хүний хөгжил дорой танай монгол залуусаа дорвитой бэлдээч..бид ьа нарыг буцаагаад хонь болгоно удахгүй..понимаешь?

  • И
    Иргэн

    Цэрэг батлан хамгаалах салбарын ажилын чиг үүргийг сайн судал!!! Хоол голдоггүй Ховдгын гай минь!!! Англи хэл, автомашины жолоочийг иргэн өөрөө мэдэг!!! Үндсэн ажилаа хийж үз салбар чинь салбайчихаад бн МАН- мафи минь!!!

  • З
    Зочин

    Больж үз .ховдогийн гай.минь цэрэг гэдэг чинь байлдаанд бэлэн байх ёстой сургалт явж байх.цэргүүд чинь нялцгай болж бна.өөрөө сайд гуай жагсаалын бэлтгэл хийж манлайлал даа.

  • З
    Зочин

    Энэ бас бизнес хийхнээ шунахай луйварчин

  • С
    Сайшаалт Ерөөлт

    ..БИТГИЙ ХУЦ..БХ ЗХ ЗАРДЛЫГ НЬ БҮРЭН ХАРИУЦАЖ ДААХ ЁСТОЙ.! ТЭРНЭЭС ЭЦЭГ ЭХ БИШ..

  • И
    И

    Хүн зоддог, төсвийн хөрөнгөөр далайн эрэгт амралт, өөрийн амралтын газар архидалт зохион байгуулдаг САЙД НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ! ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ!!!!!!!!

  • З
    Зочин

    Ямарч ажил хийдэггүй ч албан тушаал голдоггүй нэг дурак байнаа. Батлан хамгаалах хүчний зорилгыг наад дурактаа хэлээд өгөөч.