М.Нарантуяа-Нара: 50 сая төгрөгөөр хийсэн “Төсвийн хэлэлцүүлэг“-т оролцсон гишүүд цалингаасаа төсвийн мөнгийг буцааж төлөх санаачлагыг гаргасан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2026/02/57722/naraaaa.jpg

Тэрэлж зочид буудалд 50 сая төгрөгийн өртөгтэйгөө 2025 оны төсвийн төслийн танилцуулгыг хийсэн тухай мэдээлэл ил болж, багагүй шүүмжлэл дагуулсан. Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр,

"Амралтын өдөр учраас "Тэрэлж"-д болж байна гэж бодсон чинь төсвөөс 50 сая төгрөг зарцуулж хийснийг өчигдөр мэдлээ. Тиймээс 50 сая төгрөг зарцуулж хийсэн хэлэлцүүлэгт оролцсон гишүүд цалингаасаа тодорхой хувь өгөөд төсвийн мөнгийг буцааж төлөх санаачлагыг УИХ-ын гишүүдийн группт гаргасан" гэх тайлбарыг өгсөн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Энэ нөхдүүд яадгийг мэдэхгүй. Хуулийн ажлын хэсгийхэн бол вакум орчинд ажиллаж, боловсруулж буй хуулийнхаа гол үзэл баримтлалыг зангидаж авдаг л юм. Энэ нь маш үр дүнтэй байдаг. Гар утаснуудаа унтрааж гаднах орчиноос тусгаарлагдаж ажиллах дээр. Хотоос зайдуу байвал бүр илүү үр дүнтэй. 2019 онд …хуулийн шинэчилсэн найрууллага дээр вакум орчинд 7.8-уулаа ажилхад өдөр, оройн хоол 11,16 цагийн цай кофе зууш, заалны түрээс гээд тооцход 900 гаран мянга болж байсан шүү. Энэ хууль маш сайн хууль болсон.

  • И
    Иргэн

    Шинэ үеийн төлөөлөл ийм байх нь зөв

  • И
    И

    Гишүүд биш, зохион байгуулагчдаас нь гаргуул. Ер нь хурал, семинар хийсэн болж үнэтэй зочид буудлын заал , ресторанд орлог хийдэг мөнгө идэх арга хэвшээд удаж байна. Нөгөө төсвий хөрөнгөөр барьсан соёлын төв, сургуулийн заал ... ашиглахгүйшдээ. Өөрсдөд нь унац байх хэрэгтэй, Хурал, семинарын ач холбогдол хэрэггүй...

  • З
    Зочин

    Зардал хаанаас гарч байгааг тэр үед нь асууж болно доо. Шуналтай, дэвтэй ховдгууд