Ж.Энхбаяр: 777 тэрбум төгрөгийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:enhbayar gishuun/enhee said.png

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулт өгөв. Тэрбээр хэлэхдээ,

"ХАА-н салбарын төсөв нэмэгдсэн. 777 тэрбум төгрөгийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд банкуудаас олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна.

Мөн энэ салбарт таван төрлийн урамшуулал байгаа. Үйлдвэрт тушаасан нэг литр сүү тутамд 1000 төгрөг, борлуулсан ногооны тонн тутамд 100 мянган төгрөг, гурилын үйлдвэрт тушаасан улаан буудайн тонн тутамд 85 мянган төгрөг, үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөг, нэхийний кг тутамд 3000 төгрөг, сарлагийн хөөврийн кг тутамд 10 мянган төгрөг гэх мэт үйлдвэрлэлээ дэмжсэн санхүүжилтийн бодлого яваа" гэсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ засаг мөнгийг ч ёстой үрж өгөх нь дээ.Эхнээсээ үрж баас шээс болгож байна даа.Нөгөө шудрага Л.Оюунэрдэнэ таг шүү.Үрээд бай гэж байгаа юм болов уу даа.

  • Ш
    Шаадаг хулгайч шүү

    Өөрөө мал мах, газар тариалан эрхлээд тэгээд ХХААХҮЯны сайд хийгээд хувьдаа гусаад л суугаад байх даа

  • С
    Сартуул

    Хулгай хийх зорилгоор ийм дэмий юмнууд хийдэг юм уу хаашаа юм..зах зээлийн жамаараа л явмаар юм..

  • З
    зочин

    Дундаас нь өөрөө хусчихавдаа. Хумсалсаар хумсалсаар хулгайч болсон биздээ

  • З
    Зочин

    Энэ муу шуналын ТАХАЛ шахаж өгөх нь дээ.