Хэнтий аймгийн Засаг даргад Д.Аюурбунийг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:464330331_3914361875552875_6886284797660606918_n.jpg

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал АНХДУГААР хуралдаанаа хийлээ. Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Дамдинжавын Аюурбунь, МАН-ын бүлгээс Төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нар нэр дэвшиж, 17:18 харьцаатай олонхын саналаар ДАМДИНЖАВЫН АЮУРБУНИЙГ СОНГОЖ Ерөнхий сайдад уламжлуулахаар боллоо.

Д.Аюурбунь нь 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, 2024 оны орон нутгийн сонгуульд багаа удирдаж, ялалт байгуулсан аж.

Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ын үүсгэн байгуулагч, захиралаар ажиллаж байна.

Тэрбээр "Улс төрийн өнцөг гаргахгүйгээр хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэн аймаг орон нутгаа хөгжүүлэх болно" гэдгээ илэрхийллээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Bugs doloogchid.

  • Х
    хүннү

    Хамгийн азтай засаг дарга боллоо. Оюун-Эрдэнэ Хэнтийрүү хөрөнгө хаяна түүнийг нь шүүрээд л авах хэрэгтэй. Ийм боломж дахиж олдохгүй шүү. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлал аврана шүү. Хар Зүрхний Хөх нуур, Хангалын нуур, Балдан Бэрээвэн хийд, Дунд Жаргалант, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Их Хуралдайн цогцолбор, Нарсан коридор, Дуурилаг нарс, Дэлүүн Болдог, Чингис хааны цогцолборыг холбсон засмал зам тавь, эрчим хүчний шугам тат. Энэ бүс нутгийн байгаль, түүх соёлын дургалыг хайрлан хамгаалах зорилгоор камержуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Naiz daa bayar khurgie