Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болов

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/chuulgan shine.jpg

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн өнөө өглөө Засгийн газраас УИХ-д Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барьсан.

Тэгвэл үдээс өмнөх хуралдааны төгсгөлд дээрх хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ингэснээр дээрх хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэхээр болж байна.