АН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайд сөрөг хүчний бүлгийн гишүүдээ хүндэтгээд мэдээлэлдээ оролцох ёстой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:chuulgan 2024/фото3.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Боомтын сэргэлтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, улмаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай мэтгэлцэх байв.

Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд тодорхойгүй шалтгааны улмаас ирээгүй бөгөөд Ерөнхий сайдын мэдээллийг Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр танилцууллаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайд сөрөг хүчний бүлгийн гишүүдээ хүндэтгээд мэдээлэлдээ оролцох ёстой" гэх байр суурийг илэрхийлэв.