Н.Батсүмбэрэл: Өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Лу.Гантөмөр гуай өөр нам болчихсон юм уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:batsumberel gishuun/MPA_9125 copy.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Боомтын сэргэлтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, улмаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай мэтгэлцэх байв. Гэвч Ерөнхий сайд эзгүй байсны улмаас мэдээллийг нь Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр танилцуулав.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайд сөрөг хүчний бүлгийн гишүүдээ хүндэтгээд мэдээлэлдээ оролцох ёстой" гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Лу.Гантөмөр гуай өөр нам болчихсон юм уу. АН, ХҮН нам хоёр чинь Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд шүү. Би ч гэсэн тэгвэл асуумаар байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.