Нийслэлийн 385 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүллээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Buhchuud/batchuluun shine.jpg

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Наймын даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгс нар тунан барилдаж, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун найм даван түрүүлж, Улсын начин Б.Түвшинтөгс долоо даван үзүүрлэлээ.

Ч.Батчулууны тухайд, ийнхүү нийслэлийн ойн барилдаанд 5 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж буй нь энэ аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эх оронч монгол

    Бөх барилдаад улс орон хөгжихгүй шүү!!!. Наргиан цэнгээнээ одоо болих хэрэгтэй!!!! Төмөр хайлуулж машин хий!!! Тэгвэл улс орон хөгжинө. 5000 бөх цугларч, төмөр хайлуулж, машин хий!!!! Энэ их хүч чадна ш дээ!!!! Хэрэгцээгүй зүйлд энэ их хүчийг бүү зарцуул!!!

  • W
    Woow

    Khudulmurch setguulch shuu

  • З
    Зочин

    Сүүлийн давааны хоёр бөхийг тунасан гэж хуцах юм, яана даа сэтгүүлч гэх хувцасны голыг

    • З
      Зочин

      Харин тиймээ! Үзүүр түрүүний бөхчүүдийг тунагаад байдаг! 🤔🤔🤔🤔