Э.Болормаа: Тойргийн гишүүдэд хуваарилах 5 тэрбумаас “татгалзахгүй“ гэж байсан зарим гишүүд АРД ТҮМНИЙ БААТАР болоод явж буйг харах эмгэнэлтэй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 17 сек
130
legacy:bolormaa gishuun zaluu/bolor hovd.png

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв батлагдсан. Энэ мөчтэй зэрэгцэн УИХ-ын Төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсгийг хангалтгүй ажилласан гэх дүнг цөөнгүй гишүүд тавьсан. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Э.Болормаа юм.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нэгдүгээрт, он удаан жилийн турш “уламжлал” мэт явж ирсэн тойргийн 5 тэрбум төгрөгийн асуудлыг сөхөж гаргасан УИХ-ын гишүүдийн нэг нь би. Төсөв хэлэлцэх хугацаанд намын бүлгийн хуралдаанд 5 тэрбум төгрөгийн төсвөөс татгалзах саналыг гаргаж зарим ах нарын эсэргүүцэлтэй хүртэл нүүр тулсан.

Энэ хугацаанд нам харгалзахгүй тойргийн 5 тэрбумаас татгалзах саналыг УИХ-ын гишүүдэд гаргасан. Гэвч энэ үеэр татгалзахгүй ээ гэж явж байсан зарим нэг гишүүд төсвөөс урсгал зардлыг хасах санал гаргаж ард түмний баатар болоод явж байгааг харах эмгэнэлтэй байна. Тэр ч бүү хэл зарим нь төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаад явсан шүү дээ. Эцсийн мөчид энэ мэт үйлдэл гаргаж байгааг нь хараад гайхсанаа нуухгүй.

Хоёрдугаарт, төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг ажлаа маш дутуу хийсэн. Байнгын хорооны хурлуудад УИХ-ын гишүүдийн дэвшүүлсэн санал, шүүмжлэлийг ам таглаж л өнгөрөөсөн. Шат шатнаас л төсвийг танах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэхэд огт ажил хэрэг болгоогүй.

УИХ бол гарын үсэг цуглуулж шаардлага тавьдаг байгууллага биш. Бид ажил хийх ёстой. Үнэхээр л шаардлага тавъя гэж байгаа бол Төсвийн байнгын хорооны даргыг солих ёстой.

Цаашид улс орны төсвийг энэ мэт байдлаар хэлэлцэж хэрхэвч болохгүй. Нэмээд хэлэхэд, үг үйлдэл нь зөрдөг байж хэрхэвч болохгүй" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    тэнэг хүүхэн, цүнх баригч өөрийн толгойгүй

  • З
    Зочин

    Данхановыг зүрхээрээ цээжээрээ хөхөө ил гаргаад ч хамаагүй хамгаалах тогтсон үзэлгүй улаан хамгаалагч.

  • З
    Зочин

    МАНинд олигтой амьтан байхгүйээ байвал аль хэдийн намын гишүүнээсээ татгалзхаар болсон

  • З
    Зочин

    Энхболдын охин гишүүн болж зөв сонгож хаха

  • Ц
    Ц.Нарантуяа

    ДАВААСҮРЭН !!!байнга худлаа ярьж... өөрийн аймагт очсон төсвөөс хувь авч шантаажилж явдаг гэсэн!!!!Наанаа их зарчим ч шудрага царайлсан ...өлөн нөхөр юм шиг...байнгын хорооны даргаас нь өөрчил?...хандлага сэтгэлгээ нь хэзээд өөрчлөгдөхгүй.

  • И
    Иргэн

    Ховдыг зарсан хүүхэн

  • З
    Зочин

    5 тэрбумыг гишүүдэд өгдөг л юм бол ард түмэн босно шзү дэндүү ард биднийг та нар дээрэлхэж доромжилж бна Даваасүрэн болиорой бяслагны үйлдвэр гээч үлгэрээ болиорой гишүүд ьа нар ард түмний нэр барьж мөнгө идэж ууж цусалдагийг чинь мэднэ шүү

  • З
    Зочин

    Ичмээр.юм. 5 тэр бум. Шунал.юунд.зарцуулах?Мянгуужин зогсох Хэрэгтэй!

  • З
    Зочин

    5 тэрбум гэдэг чинь арай дэндүү байнаа! Дараа нь хийсэн зүйл огт байдаггүй шүү шуламлаг шуналуудаа! Одоо ер нь та бүхэн өргөдлөө өгөөд огцормоор байна!Та бүхэн тангарагаа өргөөд 5-н сар болоход юу ч хийгээгүй л байгаа биздээ! Хийсэн ажил чинь улсаас өндөр цалин, хангамж, байр орон сууц авч хувийн эрх ашгаа хангачаад цахилгаан, дулааны үнэ нэмүүлж, ард иргэдийг шулах ажиллагаа л явуулж байна! Ядахдаа тэтгэврээ нэмээч! 550-650 мянга авдаг тэтгэврээ 1 сая төгрөг болгооч! Та нар 500 - 600-н мянган төгрөгөөр амьдраад үзээч! Та нарт хүн чанар гэж байна уу? Хүний үнэргүй өөдгүй хүмүүс сонгогддог нь ард түмний сонголт биш байна гэдгээр батлагдана!

  • З
    Зочин

    тоонор орогч,хүрэлсүхийн алхасан хивс ингэж шаахгүй ээ.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Х
    Хаха

    Би би би би л гэнэ. Хаха.

  • З
    Зочин

    УИХ гишүүд та нар тойргийн мөнгө аваад бүр сурчихжээ яг л халамж шиг. та нар чинь хууль батлах ажил хийх ёстой биздээ тойрогт элдэв аж ахуйн ажил хийж ард түмний тархийг угаахаа болимоор юм. илүү гараад бгаа тэр мөнгөө эрчим хүчний салбар чинь хэцүүдээд бгаа юм бол тийшээ өгөөчээ. тойрогт юм хийж бгаа нэрээр өөрсдөө иддэг биздээ тэр даваасамбуугаас эхлээд нүд нь улаанаар эргэлдээд сүлсээ үсчүүлээд дайрч бгаагийн ээ бузартай юмнууд