Н.Учрал: “ЭМИЙН ЖОР“-ыг эмч нар гар утсаараа бичдэг болох шийдлийг ЗГ-ын хуралдаанд танилцуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 9 сек
40
legacy:emiin jor/em 5.jpg

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт орсон. Улмаар иргэдийн дунд багагүй бухимдал үүсэж, эмийн жорын жагсаалтыг эргэн харахаар болсон байдаг.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдийн гомдол саналыг сонсжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Эмээсээ жор нь илүү чухал болсон асуудал иргэдийн дунд тулгамдсан асуудал болж хувирлаа. Өвчин зовлонтой хүнд цаг явж өгдөггүйг би өөрөө сайн мэднэ. 24 цагийн эмийн сан байлаа ч гэсэн 24 цагийн жор гэж алга. Нэг ёсондоо өвдөөд зовоод ирсэн хүнээс жор нэхдэг, жорыг заавал цаасаар шаарддаг энэ байдлыг зогсоогооч ээ гэж иргэд хүсэж байна.

Би өнгөрсөн хугацаанд ЦХХХ-ны сайдаар ажиллаж байхдаа төр, хувийн, өрхийн гээд бүхий л эмнэлгүүдийг мэдээлэл солилцох боломжоор хангах ажлыг хийсний үндсэн дээр гар утсан дээр "И-Монголиа"-д бүх эмийн жор, өвчний түүхүүд бүгд орсон байдаг. Гэсэн ч яагаад өнөөдөр эмийн санд ажиллаж байгаа хүмүүс иргэдээс цахим биш цаасан жор нэхээд байгаа юм бэ гэдэг асуулт ирсээр байна. Тийм учраас энэ асуудлын мөрөөр даваа гарагийн 10:00 цагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 11-11 төв дээр ажиллуулна.

Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимаар шууд жор бичих буюу эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаараа иргэдэд жор бичих боломжийг танилцуулж, үүрэг даалгавар өгнө" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хагас бүтэн сайн өдөр бид нарт бичих завтай эмч байх уу биe нь муу хүн эмээ бичүүлэх гэж байгаад үхэх юм бна даа /зүрх,даралтаар/

  • З
    зочин

    зүрх даралтны гм эмүүдээ чөлөөтэй байлга! Бас хэлэхэд Монголд интернетд орох нь бүү хэл гар утасны тохиргоогоо мэддэггүй хөгшид хөдөөнийхэн их байдаг юм л даа!!!!!!

  • M
    Malnuud

    Mal

  • З
    Зочин

    Учралын толгой олгой болжээ...гар утсаар жор бичиж өгнө гэж юу байдгийн...гар утасгүй нь яах юм. Хаа хол амьдардаг .хөдөөний хүмүүс өндөр настангууд яах юм.хөгжлийн бэршээлтэй хүн яаж гар утсаар жор бичих юм.битгий хачин эргүү юм хмйдгээд байгаач...Зүгээр л энгийн нэн шөөрдлагатай эмээ чөлөөл ....