ЧУУЛГАН: Энэ долоо хоногт Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/чуулган.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарьт ёсоор пүрэв, баасан гарагийн 10.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал,

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр товолсон байна.