Өнгөрсөн долоо хоногт 16.135 тонн шахмал түлш борлуулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Saijruulsan tulsh/IMG_7906 copy4.jpg

"Тавантолгой түлш" ХХК-ийн шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн байна.

Энэ сарын 4-10-ны хооронд 582 цэгээр 16.135 тонн шахмал түлш борлуулжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 82.139 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд үйлдвэрүүдэд ашиглаж байгаа техникүүдийн дээд газрын зөвшөөрлийг баталгаажуулахыг үүрэг болголоо.