Нийслэлийн 869 төрийн байгууллагын 115.412 төрийн албан хаагч нэг өдөр ЗАЙНААС ажилласнаар түгжрэл буурна гэж үзжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
120
legacy:Zamiin tugjee/deh.jpg

Судалгаагаар нийслэл хотод өвлийн улиралд автомашин ойролцоогоор 13 км/цаг, зуны улиралд 20 км/цагийн дундаж хурдтайгаар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа боловч хотын хүн ам, автомашины тооны механик өсөлтөөс шалтгаалан энэ үзүүлэлт жил бүр улам муудаж байна.

Иймд авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой хууль тогтоомжийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар батлуулсны нэг нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль бөгөөд уг хуулиар ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бүрдсэн.

Мөн 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байдаг.

Гэвч дээр дурдсан хуулийн зохицуулалтын биелэлтийг хангах талаарх байгууллагын удирдлага, албан тушаалтны идэвх сул, энэ талаар авсан арга хэмжээ, гарсан үр дүн тодорхойгүй байна.

Иймд ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагч болон ажилтныг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт төрийн болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад уриалах нь зүйтэй гэж үзэж, “Хуулийн биелэлтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, яамдуудаас санал авч дууслаа.

Энэхүү тогтоолын төслийг баталснаар 2023 оны эцсийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 869 төрийн байгууллагын 115.412 төрийн албан хаагч долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллаж, авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Илон Маск АНУ-ын төрийг 30% цомтгоно гэж байна, санаа аваад дууриал даа

  • З
    Зочин

    Шал худлаа, цаадуул чинь гарч тэнэнэ

  • Ж
    Жорж

    Сургуульд хэчнээн оюутан, сурагч ямар унаагаар ,хэзээ явж байгааг судлаач ! ТА -ыхан автобусаараа өглөө эрт. Мөн орой аажуу явж болноо

  • I
    Irgen

    Yag soc niigem unertej bna, Huviin hevshiluud ni dampuuraal novsh

  • З
    Зочин

    Данхар Төр өөрөө ч данхар, илүүдэл жинтэй биеэ авч явахад хэцүү баймаар юм. Аль болох л хөнгөн байвал чийрэг бж, хөдөлгөөн маневр сайтай байх нь тодорхой.

  • З
    Зочин

    Цомхон ТА -тай болгооч. 100 ямаанд 60 ухна гэдэг л болж байна. МАН-бол төрийг бүрдүүлэгч аппарат байх ёсгүй.

  • З
    Зочин

    Энэ олон хэрэггүй ямарч баялаг бүтээдгүй бөгс цүнхчин даргадааа пялдага иргэдэд дээрэнгүй хүнд сурталтан авилгач хулгаачуудаа орон тоогиин цөөлөөч ашиг хөөсөн лалрууд

  • З
    Зочин

    1.цомхотгооч, юу хийхгүй хөзөр тоглосон интернет ухсан, юм асуухаар хариулж мэдэхгүй юмнууд сууж бдагштээ, 2. Зайнаас ажиллах нь зүгээр л амарч байгаа шүү дээ 3. Орон тоогоо цомхотгож чадахгүй бол хөдлөнгийн ажлын зураг авалт хийгээч, шахааны ажлаа мэдэхгүй орон тооны бөглөөсүүд байдаг шүү днэ

  • З
    Зочин

    Энэ 115,000 албан хаагчийг эхний ээлжинд ядахдаа 80,000 болгож цомхотгоё!

  • З
    Зочин

    тэнэгт. харин ч зайнаас ажиллах өдрөө хувь хувьсгалын ажлаа гадуур амжуулах гээд түгжрэл дээр нэрмээс болно гэдгийг тооцдоггүй гарууд байнаа. хэн гэрийн мухарт хэвтэж байх вэ дээ. төрийн байгууллагууд зайнаас ажиллах боломж шаардлага огт байхгүй ээ

  • З
    Зочин

    Sh chawasdaa zvgeer idej uuj awilga hulgai huwia hicheesen nowshiin ulun zanguudaa bolchihson bhad uls ayndaa tsetsegleedl irnedee bvgd hyalttai shaardlagatai setgeltei bhadl tvgjrel utaa mutaa tsaashaa bh blgvidee tvgjrel ed nar sonin bish boloh baisiimdaa odoo uul in oirootoogvi dee ene tur garch bgaa nuhdvvdl neg goe eh ornoo ulsaa hugjvvlii gesen setgeltengvvt garchihwal boloh geed bna daa

  • B
    Bat

    Ya val gej deee...mongolchuud mini buu sandar....