АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Saijruulsan tulsh/Tulshs.jpg

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Тодруулбал,

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох юм байна.