‪С.Баяр: Уран, хэлэлцээрээ одоо март. Ц.Даваасүрэн байнгын хороон дээр эх орноо араас нь “хутгалах” санал гаргаад дэмжүүлчихлээ‬

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 17 сек
120
legacy:2025/08/BayarS.jpg

Засгийн газраас УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэхээр болсон Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Суурь нөөцийн төлбөрийг 9 хувь байлгах саналыг гаргаж байна, та нар өөрсдөө шийдээрэй" гэж хэлээд санал хураалт явуулахад, байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь дэмжсэнээр энэ санал нь дэмжигдсэн.

Энэ явдалд Ерөнхий сайд асан С.Баяр "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан, дэлхийн ураны практикт байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа. Цаад хэд нь даан ч яав даа.

Уран гэх нөөцөө, түүнийг тойрсон хэлэлцээр энэ тэрээ одоо март, монголчууд аа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Сүүлд энэ Ц.Даваасүрэн "Би эх орноосоо урваагүй. Ард түмэндээ л илүү юм авч үлдэх гэсэн юм" гэх биз. Оюу толгойг хэлэлцэх үед Ба аварга яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу, монголчууд аа" гэх байр суурийг илэрхийллээ.

Энэ бичлэгийг заавал хадгалах хэрэгтэй! "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ ЦД өөрөө санал оруулан дэлхийн ураны практикд байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа. Цаад хэд нь даанч… https://t.co/LayobYO9oU

— S.Bayar (@SBayar12) November 13, 2024
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ новш оросын даалгавраар гацаалаа...урвагч

  • М
    Мкр

    Энэ Даваасүрэн гэж хулгайч дандаа сүйтгэх ажил хийж тэд нь хийлгэж эх орноо сөхрөх ажилд ханцуй шамлан орцгоосон хулгайчууд

  • З
    Зочин

    С.Баяр өөрөө Оюутолгойн гэрээн дээр эх орноосоо урваж, ард түмэнд ашиггүй гэрээ байгуулаад шанд нь АНУ-д 7 хаус авч бусад улс төрч хулгайч нартаа үлгэр дуурайл үзүүлсэн. Түүнийг нь Даваасүрэн даган дуурайж буй хэрэг.

  • M
    Megawatt Icon "Z"

    S.Bayariin helj buig sain sonsvol yaasiim be?

  • З
    Зочин

    Davaasuren hogiin pizdag zailuulaachee hudlaa ard tumnii ner barij dandaa uuriin ashig sonirholoo guitselduulne

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Баяр бол ЭЗ-н алуурчин мөн болой.

  • З
    Зочин

    Ядуу, мангар монголчууд улстөржихөөс өөр юм хийж чаддаггүй.

  • Л
    лол

    bayar uvgun uheegui yu

    • G
      gb

      chinii daraa l uhne dee, chi hezee uheh gej bn

  • З
    Зочин

    Даваасүрэн бол эдийн засгийн алуурчин

    • L
      Lolo

      Chi uuruu