Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдааны “дэг“-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan gishuun/амараа02.jpg

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн асуудал багагүй хөндөгдсөн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэгийн тухай хуулийг зохиож уншсан. Дарга нь өөрөө дэгээ зөрчиж байна" гэх мэдээллийг хийсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Чуулганы хуралдааны "дэг"-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль. П.Мөнхтулга гишүүнийг "Шээсний шинжилгээ өг" гэж хэлээгүй. Хэрвээ тэгэж байгаа бол БИ ДЭГЛЭЭД БАЙНА гэсэн үг" гэх тайлбарыг хийсэн юм.