П.Сайнзориг: 50-80 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хотод өдөрт 400 мянган автомашин зорчиж байгаа нь хүний эрхийн том зөрчил болж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:sainzorig/9a2f5782-95e0-4f1b-b27d-4d1baa0531d0.jpg

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод хязгаар тогтоож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой найман шалгуурыг хангасан тохиолдолд дугаар авах юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ "Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд машины дээд хязгаарыг тогтоосон. Улаанбаатарт 350-400 мянган машин өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа. 500 мянган хүнтэй, 50-80 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хотод ийм хэмжээний автомашин байгаа нь нэг талдаа хүний эрхийн том зөрчил болж байна.

Автомашины улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулаад орлогыг нь хүүхэд хамгаалах санд оруулж байгаа. Иргэд азын дугаарыг л илүү үнэ төлж авч байна. Автомашинаа хөдөө орон нутаг руу явуулсан, устгалд оруулсан иргэд дугаараа хадгалж авч үлдэх эрх нь хуулиараа байгаа. Хадгалсан дугаараа дараагийн шинэ машин дээрээ тавих, бусдад зарж бэлэглэж болно" гэлээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энэрэл

    Мэдсэн бол зам нэмж гаргах шаардлагатай. Дэнжийн мянга-Алтайн гудамж; Кино үйлдвэр-Нарны зам; Баянмонгол- цэцэрлэгт хүрээлэн; Махатма-Нийслэл хүрээ; Бичил 28-Энэбиш-төмөр зам гэх мэт шинээр тавих холбоос замууд хийгдвэл замын түгжрэл учиртай багасна.

  • З
    Зочин

    Ер нь хүн гишүүн болчихоор хоосон тархитай баян болдог юмуудаа хөөрхөн

  • З
    Зочин

    ANUSDI0955877

  • Д
    Дандаа бусдаас буруу хайна...

    Хайшаа юм? Төлөвлөгдсөн гээд тэр чигээрээ байх юм уу?!?! Өргөтгөж ,өргөжүүлж,тэлж ,шинээр хийж болдоггүй юм уу!!! Худлаа шалтаг тоочихоос өөр ажил хийж мэдэхгүй чадахгүйгээ битгий гайхуулал даа...Ингэхэд тэр Лондон,Парис,Берлин зэрэг хотууд анхнаасаа хэдэн хүнд зориулж төлөвлөгдсөн юм болдоо,,нэг халаач..мэднэ дээ аюгүй бол эд....

  • З
    Зочин

    neeh yavahgui tailbar bn oo

  • З
    Зочин

    Газарын замбараагүй наймааны үр дүн болохоос машины тоо биш , Хэн хийсэн хотын газрын найиаачид

  • Н
    Нямаа

    Гайгүй залуу гэж бодсон чинь худлаа байна.жинхэнэ тэнэг гар байна.

  • З
    Зочин

    Хот чинь төлөвлөлтгүй явж ирсэн байж одоо юун төлөвлөлт яриад байгаан. Төв замаа нэг чиглэлдээ ядаж 4-5 эгнээтэй болгоод, замаас доод тал нь 50м-н зайтай барилга барилгатай байж төлөвлөлт ярь. Цүнх баригч минь

  • З
    Зочин

    мангар пацаан чиний хэрэг төрд алга. цүнхээ бариад сүүдэрт нь явж бай

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • I
    irgen

    ydj 2025.5.6 sar ch gdimv hugatsaag n sungaj ertnees sain medeelleegv bj uls n tatwaraa awchaad dugaar ogohgv gd daramtlaad bj bolhgv

  • З
    Зочин

    Өвөөгийн чинь үед төлөвлөхөд чи төрөөгүй байсан Тэр үед магадгүй ердийн хөсөгтэй байсан биз Аавын чинь үе өнгөрөөд чиний үе ирсэн байхад замаа шинэчил уулзваруудыг хоёр түвшинд болго МАНай намын газрын наймааны золиос нь ард иргэд байх учиргүй