Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Е.Зангарыг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:zangar.png

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Есентайн Зангарыг томиллоо. Энэ удаагийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд тус аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан байдаг.

АЖЛЫН ТУРШЛАГА:

1991-1994 онд аймгийн Залуучууд-Спорт хорооны орлогч болон дарга

1992 оноос "Самал" ХХК-ийн захирал

2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн,

2007-2011 онд АН-ын ХЭГ-ын дарга,

2011-2016 онд аймгийн гаалийн газрын орлогч дарга,

2020 онд аймгийн АН-ын дарга

2014-2024 онд аймгийн волейболын холбооны тэргүүнээр сонгогдон ажилласан бол одоо Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байна.

Мөн тэрбээр сумын ИТХ-д 1 удаа, аймгийн ИТХ-д 2 удаа сонгогджээ.