Х.Тэмүүжин: УИХ хэлэлцүүлгийн ЭРҮҮЛ ТОГТОЛЦОО руу орохгүй бол “суган доогуур“ хууль гараад явж байна шүү

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Temuujin said/TEMUUJIN SHINE.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналуудад санал хураалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Байнгын хороод өөрийнх нь салбарын асуудал хажуугаар нь орж ирж байхад ДУУГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ. УИХ хэлэлцүүлгийн ЭРҮҮЛ ТОГТОЛЦОО руу орохгүй бол "суган доогуур" хууль гараад явж байна шүү" гэх байр суурийг илэрхийллээ.