ЭХЗХ: Айл өрхийн хэрэглээнээс хамаарч 1 кВт цахилгааны үнийг 175-285 төгрөг болгож нэмэгдүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:tsahilgaan/tooluur1.png

Хэрэглэгчийн эрчим хүч, цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлж буй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний үнийг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 15-наас, дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болжээ.

Тухайлбал, цахилгааны дундаж тариф 1 кВт тутамд 216 төгрөг байсан бол 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байгаа аж. Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлжээ.

Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт хоорондох хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт-аас илүү хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцох юм байна.

Ингэснээр айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 1 кВт тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орж байгаа гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оюун

    300кв доош хэрэглэдэг айл байх уу

  • З
    Зочин

    Авсан хулгайлсан аа ард түмнээсээ шулж дээрэмдэн дутуугаа нөхөх гэж оролдож байгаа төр удаан тогтох уу?

  • З
    Зочин

    140 baisan 285 tolno geheer 50% dawaad bgaan bishuu tsahilgaan halaalttai ail zunduu shdee

    • З
      Зочин

      Тийм шүү манайх гэхэд бүрэн цахилгаанаар халдаг сардаа 250.000төгрөг хавьцаа гардаг. Одоо энэ шийдвэрээс болж багадаа 500.000 гарна. Ийм байхад яндангын тоо нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй.

  • З
    Зочин

    Жирийн ард түмэн алдагдалд оруулаагүй л байх тэднээс элдвийн нэмэгдлээр авсаар л төлсөөр л ирсэн тэгэхээр яасан байх уу төлөөгүй айлын цахилгааныг тасалж байгаад төлүүлдэг

  • З
    Зочин

    Зарим айлууд ханаа паараар хэрчих шахам болгоод халаалтыг нь бүгдээр төлж байгаа шүү

  • Д
    Дэмжигч

    Хэрэглээгээр нь тооцох бол тун зөв

  • Х
    Хэмнэгч

    60 квт/ц.хэрэглэдэг хэрэглэгч яаж тооцох вэ Мэддэг хүн байвал тооцоод өгөөч.

  • З
    Зочин

    Зөв өө. Нэг салбар нь ч гэсэн биеээ даагаад явчих хэрэгтэй.