УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагаас, МАН-ын бүлэг 15.00 цагаас хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/12/man1.png

Долоо хоног бүрийн даваа гарагт хуваарьт ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус тус хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж, зарим цаг үеийн асуудлыг хэлэлцдэг.

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж эхлэх бол МАН-ын бүлэг 15.00 цагаас хуралдаж эхлэх юм. Сануулахад, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.