ЧУУЛГАН: Пүрэв гарагт Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/chuulgan shine.jpg

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралддаг билээ. Тэгвэл энэ удаад зөвхөн пүрэв гарагт хуралдаж нэг асуудал хэлэлцэхэээр төлөвлөжээ. Тодруулбал, Засгийн газраас УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Өнгөрсөн баасан гарагт уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр АБГББХ-нд шилжүүлсэн байдаг.