Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч төвийн бүсэд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшиллоо
00

Өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр Бөөрөлжүүт дэх цахилгаан станцын эхний 150 мВт-ын хүчин чадалтай блок ашиглалтад орсон билээ. Тэгвэл харамсалтай нь өчигдөр /2024.11.17/ өглөө 05:00 цагийн орчимд гал гарсан байна.
Тус цахилгааны станцаас "Галыг богино хугацаанд унтраасан бөгөөд шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж буйд хүлцэл өчье. Гарсан хохирлыг богино хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байна" гэж мэдэгдлээ.


.webp)
