ТОМИЛГОО: ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр нарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Ганзориг, Ц.Уранчимэг, Я.Гантөмөр нарыг томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:uuganaa obeg.png

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь шинэ дарга нарыг томилжээ. Тодруулбал,

-ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг,

-Дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг,

-Дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилох тушаал гаргажээ.

Харин өмнөх дэд дарга нар болох ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • .
    .

    Нэг мөсөн энгийн байгууллага болчихсон дээр боллоо. Ямар томилгоо гэхээр төрийн цэргийн байгууллагын толгойд химич, гагнуурчин энгийн улс томилдог байнаа.

  • А
    Аня

    Ажлаа мэддэг хүмүүсийг албан тушаал горилогсодоор солиод элгээр нь хэвтүүлэх нь ээ

  • Z
    Zochin

    Ууганбаяр нь ажлаа мэддэг, жинхэнэ төрийн албан хаагч л гэж харагддаг.

  • З
    Зочин

    Олон жил ажилласан мундаг дарга нар шинэ залуучууддаа халаагаа өгч байгаа юм байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь зөв өө зөв. Залуу дарга нар нь ч дандаа шат шатанд ажиллаж, мерит зарчимаар яваа залуучууд байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй хойно. Насаараа таяг тултлаа ажиллана гэх биш дээ

  • З
    Зочин

    Ууганбаяр ажилсаг, ажлаа ч мэддэг хүн, яагаад чөлөөлөв?

  • З
    Зочин

    Уг нь Чүлтэмсүрэн гол ажил нугалж байсан хүн дээ.Хаанахын тогтолцоо юм бол доо хүүхнүүд л цэргийн байгууллагын удирдлагад очоод байх юм . Төрийн хар сүлд,анги байгууллагын туганд энэ улс яах уу дэг жаяг бий дээ

  • З
    Зочин

    ANUSDI70955877