УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын бүлгийн дэд даргаар сонгов

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:lodoisambuu gishuun/MPA_9080 copy.jpg

Өнөөдөр хуралдсан УИХ-ын Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар зарим томилгооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дэд даргаар гишүүдийн олонхын саналаар томилсон байна.

Түүнээс гадна АН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Х.Тэмүүжин нарыг өнгөрсөн наймдугаар сарын 12-нд болсон бүлгийн хуралдаанаар томилсон байдаг.