АҮББХ: “Админерал“-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/05/ganbaa.jpg

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор дөрвөн асуудал хэлэлцэнэ. Тодруулбал

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/-ийг хэлэлцэх юм. Эдгээрээс онцолбол,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм. Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулна гэсэн үг.

Тодруулбал, зураг төсөлгүй барилгын ажил явуулсан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажил хийсэн" гэх асуудлуудын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой"-н баяжуулах үйлдвэрийн 18 обьект, Бортээгийн уурхайн нүүрс боловсруулах үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг зогсоосон байдаг.