Х.Нямбаатар: Ч.Лодойсамбуу олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, ПОПОРЧ байгаад харамсаж байна. Хуулиа унш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:nyambaatar hotiin darga/нямбаа шинэ.png

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Иргэдийн машинаа солих, машин авах эрхийг хааснаар түгжрэлээс салсан нэг хот дэлхийд байхгүй. Энэ бол тэнэг, залхуу эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүний шийдвэр" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан "Машин импортлохыг хориглосон эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.

Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.

УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш" гэж хариу тайлбар хийсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Алуурчин элбэгдоржийн гөлөг

    Шодой Алуурчин элыэгдоржийн гөлөг боол болсоор удаж байна. Америкаар доншуучилж эзнээсээ дахлгавар авсан гөлөг

  • И
    Иргэн

    Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын зөв. УИХ-ын нялх сэнгүмүүд хуулиа сайн судалж ард түмний амьдрал, их хотын амьдрал ямар байгааг ойлгох хэрэгтэй. Нийслэлчүүд түгжрэлд хэцүүдэж байна. Ядаж байхад хөдөөний дугаартай тээврийн хэрэгсэл улам ихэссэн ч юм шиг? 12-р сарын 01 хурдан болж зөрчилтнй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх журмаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

  • З
    Зочин

    XUCHINDEX AXN TAALLAAR SEXSY OWORTN