Л.Энх-Амгалан: Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэнэ. Банкууд хүүлж болох бүх юмаар МӨНГӨ ХҮҮЛЛЭЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Enh-Amgalan said/2024 chuulgan/chuulgan deer.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Ахмад настны тухай хуулийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Ахмадууд тэтгэврийн зээлээс болж гар дээрээ нэг ч төгрөг авахгүй, түлэх түлээгүй, даралтын эмээ авч чадахгүй явж байна" гэсэн бол сайд Л.Энх-Амгалан "Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэнэ. Банкууд хүүлж болох бүх юмаар МӨНГӨ ХҮҮЛЛЭЭ. Одоо болоо юм биш үү

Аав, ээжийнхээ тэтгэврийг барьцаалж машин, хурдан морь аваад уначихдаг "УГЖНЫ ХУРГА" шиг үе байна" гэсэн юм.