Н.Учрал: Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:uchral gishuun/2024 shine/new.png

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа.

Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. "Оюу Толгой" төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ.

27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо. Хамтарч ажилласан УИХ-ын гишүүд, салбар бүрийн эрдэмтэн судлаач, ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ яавч төр түших хүн биш ээ! Оюутолгойн гэрээг ххийхдээ яг энэн шиг өмнө нь хуулиа өөрчилж байгаад л хийгээ биз дээ? Цөмийн энергийн хуульдаа харин хууль эвгүй заалт оруулаад бужигнуулах гээд байгаам биш үү..?!

  • З
    Зочин

    Монголын 2 дахь "Гагарин" хиймэл дагуулдаа суугаад хэзээ сансарт нисэх гэж байна даа.

  • З
    Зочин

    Оюу толгой ч ёстой эрдэнэсийг үнэгүй авч байна даа