ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Hurelsuh Erunhiilugch/chuulgan huk/huk inder.png

УИХ-аар энэ сарын 8-ны өдөр 2025 оны төсвийг эцэслэн баталсан. Харин 11 хоногийн дараа буюу 19-ний өдөр ёсчилж, Ерөнхийлөгчид өргөн барьсан билээ.

Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдсан бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ТБХ, ХЗБХ-оор хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

УИХ дахь МАН, АН-ын бүлэг 09.00 цагт

Төсвийн байнгын хороо 12.00 цагт

Хууль зүйн байнгын хороо 13.00 цагт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт тус тус хуралдах юм байна.