Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
00

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр 17:42 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очход, “ZZ4257W324HE1H” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэгт, иргэн Э /50 настай, эрэгтэй/-ийн зүүн талын хөл дарагдсан байсныг ажиллан гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.


.webp)
