АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tsogtgerel gishuun/2024/цогоо.png

Өнөө өглөө 09.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал бүлгийн нийт гишүүдийн 57.1 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Сануулахад, лхагва гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм.