О.Цогтгэрэл: АН дотоод зохион байгуулалт, хурлаа хийж чадахгүй байдалтай байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Tsogtgerel gishuun/2024/цогоо.png

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН институцын хувьд сүүлийн 8 жилд асар их доройтсон. Дотоод зохион байгуулалт, хурлаа хийдэггүй байдалтай л байна.

Энэ чигээрээ дахиад 2028 он хүртэл үргэлжилнэ гэдэгт олон гишүүд санаа зовж байгаа" гэх байр суурийг илэрхийллээ.