Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:erdeneburen gishuun/erdene.png

Энэ долоо хоногт нийслэлд цас орсны улмаас замын хөдөлгөөний хурд удааширч, замын түгжрэл нэмэгдсэн. 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Өмнөх хоёр сайдын статус нь түгжрэл хариуцсан гэж явж байсан. Миний бие 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна. Нэгдүгээрт би түгжрэлийн сайд биш.

Гэхдээ түгжрэлийн асуудал чухал байгаа учраас энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, Засгийн газрын түвшинд оруулж байгаа юм. Өнөөдөр нэг тогтоол албажиж байна. Яг албажсаных нь дараа мэдээлэл өгнө. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатарт 7 хоногт 1 удаа төрийн албан хаагчид зайнаас ажиллах тогтоол албажиж байна. Засгийн газрын хуралдаанаар орчихсон байгаа" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бас түгжрэл гэдэг үгнээс байж 20 минута

  • З
    Зочин

    Эрхэм сайд гуай бид очих гэсэн газраа 20 минутанд очмоор л байна шүү . Та нарыг дур мэдэн татвар нэмэх ба шинэ төрлийн татвар бий болговол дахин сонгохгүй байх ба огцоруулах ард түмний хөдөлгөөн идэвхитэй ажиллана. Ер нь бол У.Хуралд 2 оос дээш удаа сонгохгүй байх чухал...

  • Т
    Туяа

    Төрийн данхар бүтцийг багасгая. Түгжрэлийн сайд хэрэггүй

  • И
    иргэн

    биш юм бол наад ажлаа өгөөч малаа. хариуцлага хүлээх чадамжгүй юм бол 20минутын хот үндэсний хорооны дарга нь юу хийх гээд дарга нэртэй сэтэр зүүгээд сууж бгаа юм бэ. зайлаач чи