ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tur-od hudaldaa aj uildver/1129.jpg

МҮХАҮТ-ын 22-р их хурал өчигдөр болж, шинэ Ерөнхийлөгчөөрөө "Цахим байшин" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Лхагважавын Төр-Одыг сонгосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Л.Төр-Одын 2023 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд танилцуулж байна.

-Өөрийн орлого - 162 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 85 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - 490 сая төгрөг /Нийтийн орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай обьект-1/

-Автомашин - байхгүй

-Мал аж ахуй - байхгүй

-Үнэт эдлэл - 733.5 сая төгрөг

-Хадгаламж - 59.8 сая төгрөг

-Авлага - 1.4 тэрбум төгрөг

-Тусгай зөвшөөрөл - 2 ширхэг

-Эзэмших хувь - СИДАН хоршоо, СМЕТС ХХК, АрьяаМед ХХК-д тус тус хувь эзэмшдэг аж.