П.Сайнзориг: 12-р сарын 10-ны дотор төсвийг дахин өргөн барих шийдвэрээс болж Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж болзошгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:sainzorig gishuun/1119.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг ирэх сарын 10-ны дотор УИХ-д өргөн барихаар тогтсон. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийг 12 дугаар сарын 10-ны дотор дахин өргөн барих шийдвэр нь Хууль тогтоомжийн тухай, Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж болзошгүй бөгөөд төсөв дээр тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байхад тодотгол хий гэдэг УИХ-ын тогтоол шиг /Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоол нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимд нийцээгүй гэж хориг тавьсан/ дахин хуульд нийцээгүй тогтоолыг батлуулчих шиг боллоо" гэх байр суурийг илэрхийллээ.