Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:uchral gishuun/NewFolder/001.jpg

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар болон холбогдох албаныхан "Кувейтийн байгаль хамгаалах төв"-д ажиллалаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Анх 2007 онд Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар экологийн судалгаа шинжилгээ хийх төвийг манай улсад байгуулж өгсөн. Гэтэл өнөөдөр тэр газар үндсэн чиглэлийн бус амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас Төрийн өмчит компаниудын реформын хүрээнд "Кувейтийн байгаль хамгаалах төв"-ийг Байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэнэ" гэдгийг мэдэгдлээ.

legacy:uchral gishuun/NewFolder/002.jpg

Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар нэгтгэх асуудлыг дэмжиж, давхардсан чиг үүргийг арилгах, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэллээ.

Кувейтийн байгаль хамгаалах төв болон Байгаль орчны уур амьсгалын санг нэгтгэснээр давхардсан чиг үүрэг арилна. Төрөөс төсөв авч үйл ажиллагаа явуулдаг байдал арилж бүтээмж нэмэгдэнэ. Иргэд, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгохоос эхлээд шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хийнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээллээ.

legacy:uchral gishuun/NewFolder/003.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • К
    Кувейтын эмээ

    Энэ ёстой зөв шийдвэр бна. Оюунхоролл хувийн өмч юм шиг дураараа загнаж, тансаглаж,элдэвээр ашигладаг. Харин одоо кувейтын амны засмал замыг төр мэдэлдээ авч засаж сайжруулмаар бна. Энэ замыг засуудах талаар дүүрэг хороонд хүсэлт гаргахаар оюунхорол кувейтын тусламжаар зам тавиулаад улсад хүлээлгэж өгөөгүй хувийн зам учир улсаас энэ замыг засуулах тө өв харөнгө гаршах боломжгүй гээд байпаг юм . Бид хотын төвлөрөлийг задлахад дэм болж энэ аманд амьдардаг боловч. Өрхийн эмнэлэг өлзийтөд байдаг,, эмийн сан,дэлгүүр байхгүй учир эмчид үзүүлэх,эмээ авах,хүнсээ авахаар зайлшгүй Өлзийт хороо, уб хот руу явах болдог. Гэтэл эвдэрсэн тамын зам нь хэдэн өндөр настны хөл залгуулдаг унааг эвдээд дууслаа. ЯДАЖ ЗАМ МУУГААС АВТОБУС Ч ЯВДАГГҮЙ ,ШООВДОРЛОГДСОН ОРШИН СУУГЧИД БАЙГААГ БОДООСОЙ