Татвараа төлөөгүй 408.684, торгуулиа төлөөгүй 355.300 автомашиныг ӨНӨӨДРӨӨС нийслэлд хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 31 сек
350
legacy:Zamiin tugjee/468673799_562766776385211_3517401999471289114_n.jpg

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр буюу 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлаж эхэллээ.

11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Тодруулбал, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн:

3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;

27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Хуваалцах:350

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    Novsh

    Zyitei! Ene novshnuud l tygjrel yysgeed baigaa. Teden sayta gej baxarxaltaigaar zarlaj xeden jil ongorsnii daraa uxaarch dee. Bi sanaatai bus zorchil gargaj torguulidag. Gexdee mash tsoon udaa. Torguulia shuud tolj daxij dyrem zorchixgyi yavaxiig erxemledeg. Odoo l neg xotiin soyol zax zuxaasaa xeregjix ni. Malnuudiig sain torgo,torguulii ni tolyyl.

  • З
    Зочин

    Зөрчил гаргасан бол төлөөчээ хэрэлдээл зөрөөд чихээд явдаг шигээ...

  • З
    Зочин

    ТОРГУУЛЬ ДОТОР ЧИНЬ НО БИЙ ШҮҮ, ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ

  • З
    Зочин

    ХАМГИЙН ЭХЛЭЭД ТАТВАРЫГ НЬ ТӨЛҮҮЛ ДАРАА НЬ ТОРГУУЛИА ШАТ ДАРААЛАЛТАЙ ТӨЛҮҮЛ, ТЭГЭХГҮЙ БОЛ БАС Л БААХАН БУЖИГНААН БОЛНО ШҮҮ ДЭЭ

    • З
      Зочин

      Ochnoon jil l enxriilen oogshyyllee. Syyldee byr zamaar dyyren adguus,buu barisan galzuu xymyys bolloo. Tsag ni bolson

  • Б
    батхүү

    Ингээд яваад байж болдог бол ирэх жилээс огт төлөхгүй явна даа

  • B
    bt

    ingeleed geed tugjrel buurhgue tatwaraa tolood dahiad tugjreed ehlshiidee ergui humuus ih baihiimaa hha ta nariim tarhi ajildiimuu ugasaa zow zohion baiguulalt hiihgui bol dahiad tugjreed ehlne ter bol tsag hugatsanii asuudal hamgiin golon zamiin zohion baiguulat zow baijiij tugjrel buurana

  • И
    Иргэн.

    Торгуулиа төлөөгүй жолоочийг хуулиар явах эрхийг нь хязгаарлана гэж хаана байна.

    • З
      Зочин

      Xutsalgyi tol. Chamaas bolj tygjreed baina

  • З
    Зочин

    Эхлээд төрөөс хулгай хийсэн хүмүүсээсээ мөнгөө авчих Бүх Сан ,Хөгжлийн банк, Нүүрс ,Тендер, гээд, бүгдийг цөмөрчихсөн биз дэ Засгийн Газар, Шүүх прокурор Хуулийнхаан, Дараа нь Ард иргэд нь Төлье

  • З
    Зочин

    Энэ бол маш буруу шийдвэр....МОНГОЛД БУЙ ХУУЛЬ БУС ХЯТАДУУДИЙГ ХӨӨЖ ГАРГАХАД ...ТҮГЖРЭЛ ТАЛ НЬ АЛГА БОЛНО....АРД ТҮМЭНИЙ АМЖИРГАА РУУ ДАЙРСАН ДЭЭРЭМ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙН....

    • З
      Зочин

      Zorchson bol torguulia tol. Torguulia toloxgyi davraad zamaar dyyren adguus bolloo

  • 2
    2

    Ашгүй дээ.түгжрэл байхгүй болохнээ...

    • З
      Зочин

      40-50 buurna.

    • 2
      2

      ergui sda we chi

  • Б
    Болормаа

    Зөв

  • 0
    0110

    Дахин дүрэм зөрчихгүй болтол өндөр торгууль тавиачээ,Казакстан шиг,хаана хаанаа хэрэгтэй

  • З
    Зочин

    Сонгуулиар их мөнгө зарсан,шархаа нөхөх арга гэж олон түмэн дүгнэж бн

  • З
    Зочин

    Түгжрэлгүй болох юм бн

  • Г
    Гагцэрэн

    Татвар торгуулиа төлөөгүй бол хэдэн хоног сар болж төлснөөр нь. Замын хөдөлгөөнд орох эрхий нь тооцвол таарна.арай хожуу арга хэмжээ авч байгаач зөв алхам шүү.

    • З
      Зочин

      Tiim shyy

  • S
    Shiidel ni booj haah

    Huush hamaa hund eeltei zam zogsoil orchin ded butets burduulcheed tatvar togruulia yarina shuu. Ene hotod mashin bitgii hel yalaach zogsih zai alga, duren zurchihuus argaggui aimashugtia zamiin system ded butsetguu baij yu hutsaad bna aa

    • З
      Зочин

      Tom byltrexiin orond jijig setgexee boli. Torguulia tol

  • И
    Иргэн

    Ер нь бол зөв гэж хэлье дээ,цаг хугацааны асуудал бсан,ингээд батлагдаждээ,татвар,оношилгоондоо орж чадахгүй,бол журамлуулаал явж бай,хөдөлгөөнд битгий оролцуул

  • Т
    Төрийн ажил

    Аль эрт ингээд л шийдчихгүй муу худлаа бүхэнтэй эвлэрсэн тэнэгүүд

  • З
    Зочин

    Татвараа өгцгөө татварынхан ажлаа хийгээч

  • З
    Зочин

    Zuw. Iim olon mashin zamiin xudulguund oroltsoxgui bl tugjrel bagasax bx shu.

  • З
    Зочин

    Үүргээ биёлүүлэхгүй тэнэг хүмүүсийг ингэж шийтгээд төлөөгүй хоногт нь нэмэлт торгууль оноох ёстой

    • З
      Зочин

      Yag zov. Adguusnii too ers tsoorno. Sanal neg baina

  • З
    Зочид

    Түгжээ жинхэнэ алга болох нь дээ

  • U
    Unshigch

    Zov demjij bn

  • З
    Зочин

    Зөв.

  • З
    Зочин

    Чадах уу?

  • О
    Оршил биш

    Оршил биш шийдэл бичээч!

  • З
    Зочин

    Төрийн албан хаагч юу хийж цалин авч байсан бэ?