Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 80.7 хувь нь шүд цооролттой байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай байна
20

Манай улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна. Тиймээс сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаа нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн.
11 дүгээр сарын 18-ны байдлаар нийслэлийн ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн 11.102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн 80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай гэж оношлогдсон байна.


.webp)
