Хоёр давхар байшингийн дээвэр, дулаалгын хөөс шатаж байсныг унтраалаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/GALIIN MASHIN/04.png

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа барилгын гадна дулаалгын хөөс шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр /2024.12.01/ 14:44 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очход, 15х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн баруун талын гадна дулаалгын хөөс, дээврийн хэсэг шатаж байсан бөгөөд 15:09 цагт бүрэн унтраажээ.