Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ерөнхий сайдын зөвлөх Sekstsagaanbogd буюу Б.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
110

Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайдын Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Sekstsagaanbogd буюу Б.Гантулга томилогдон ажиллаж эхэлсэн. Гэвч тэрбээр есдүгээр сард найз бүсгүйдээ гар хүрч буй бичлэг нь олон нийтийн цахим сүлжээнд цацагдсанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн юм.
Энэ талаар бид аравдугаар сарын 15-ны өдөр өөрөөс нь тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгаад шийдвэрлэх байх. Би ажлаа хийж байна" гэх тайлбарыг өгч байсан.
Тэгвэл тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



