Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Золжаргал: Төсвийг хугацаанд нь баталж амжихгүй бол цалин, тэтгэврийг өмнөх оны түвшингээр нь олгодог баймаар байна
10

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцэхээр болсон Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Төсвийг хугацаанд нь баталж амжихгүй бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ДООД хэмжээгээр олгоно" гэснийг "Өмнөх оны түвшинд" гэж өөрчилмөөр байна" гэх саналыг гаргасан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Бид 90 хоног төсөв хэлэлцэж байхад та ийм ХАРИУЦЛАГАГҮЙ зүйл ярьж болохгүй" гэж хариу тайлбар хийлээ.



