“Би ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ нь байтугай ӨӨДТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ хүн гэдэгтээ итгэхгүй байгаа“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/09/baa.png

Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ хэлэлцэж байна.

Энэ үеэр шүүгдэгч, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг "Би ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ нь байтугай ӨӨДТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ хүн гэдэгтээ итгэхгүй байгаа. 2007 онд ЕТГ-т ажиллаж байхдаа АТГ-т мэдүүлж байсан 2 орон сууц, 1 жийп машин хэвээрээ л байна.

Сүүлийн 10 жилд төрийн олон төрлийн ажил хийсэн. Ингэхдээ дандаа зарчим барьж ажиллаж байсан. 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа нь миний байгаа байр, савнуудын л үнэ байх. Энэ бүгдийг нотолж, судлалгүйгээр ялласанд гомдол гаргаж байна" гэлээ.