ТЕНДЕР: Айл, өрхүүдэд “УХААЛАГ ТООЛУУР“ тавихаар “УБЦТС“ ТӨХК-аас 5 тэрбум төгрөгийн ТЕНДЕР зарлав

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:tsahilgaan/tooluur1.png

Эрчим хүчний реформын хүрээнд цахилгаан, дулааны үнийг бодит өртөгт нь хүргэхээр болсон. Эхний ээлжинд цахилгааны үнийг өнгөрсөн сарын 15-наас нэмэгдүүлсэн байдаг. Тодруулбал, цахилгааны дундаж тариф 1 кВт тутамд 216 төгрөг байсан бол 280 төгрөг болж нэмэгдсэн. Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн юм.

Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт хоорондох хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт-аас илүү хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцох юм байна.

Тэгвэл "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас "Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл" хэрэгжүүлэхээр 5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тухайн зардлыг өөрийн хөрөнгөөсөө гаргаж буй аж. Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. Тухайлбал,

legacy:6c5efeef-dccc-41c1-9eed-f3b923227c8f.jpg

-1 фазын тоолуур, PLC - 19862 ширхэг

-3 фазын тоолуур (5А), PLC - 525 ширхэг

-3 фазын тоолуур (100А), PLC - 870 ширхэг

-3 фазын тоолуур (5А), 4G - 100 ширхэг

-3 фазын тоолуур (100А), 4G - 20 ширхэг

-Концентратор - 100 ширхэгийг тус тус авах юм байна.

legacy:ae7913ae-e755-409c-b7da-0c9c5a82834b.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • !
    !

    Өсгөж бичээд байнаа.

  • Т
    Төсөв

    Хулгай хулгай бас л хулгай

  • Z
    Zochin

    Bas mungu ideh arga ene uhaalag tooluur ni yridag yumuu

  • З
    Зочин

    Урдчирсан төлбөрт картын зарчим руу шилжсэн нь дээр дээ

  • З
    Зочин

    Хэргэлсэн цахилгааны талыг нь бичээд талыг нь айл 50 хувиа хасуулаад үлдэх 50 хувийнх нь мөнгийг тоолуур уншигчид бэлнээр өгч асар их цахилгаан хулгайлагдаж байгаа шүү Үнэ нэмэгдсэн юм чинь хулгай бүр их өснөдөө

  • З
    Зочин

    Хөөе гадаад орнуудад шууд мөнгө нь гардаг тоолуур байдаг гэсэн. Болбол тиймийг тавимаар байгаад. Хэн яаж бичдэг хэд гарч байгаад нь ёстой бүү мэд. Тийм үйлчилгээ байж болох уу.

  • И
    ИРГЭН

    Золбин улс төрчдийн увайгүй ажлыг ойлгоход бэрх болсон бн!!! Хэдхэн тоолуур солисноор юу өөрчлөгдөх юм болоо!!!

  • З
    Зочин

    Зүгээр ажиллаж байгаа юмыг сольж бас мөнгө угаах нь хулгайчид.

  • М
    Монгол улсын иргэн

    ХҮҮЕЭЭ, ХҮКЭЭ. ЦАХ ЛГААНЫ ҮНИЙГ 5-САРААС НЭМНЭ ГЭЖ ХОШГОРУЖЛААД БАЙСАН ӨИШ БИЛҮҮ. ТА НАР ХУЛГАЙГАА БОЛЬДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД БАГАСГААЧ ДЭЭ. ТЭГВЭЛ ЧМАР Ч ҮНЭ НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ. БАЛАЙ ХАР ӨЛӨН ХУЛГАЙЧУУД ЧАЖ ИЙЖ БАЫГААД Л ТӨРД ГАРЧИХ ЮМАА. ЁСТОЙ ҮХЭЖ ДАЛД ОРДОГГҮЙ РҮҮРНҮҮД ЮМАА. ЭНЭ ЖИЛЖИНГЭЭ ЦАХИЛГААНЫ ТООЛУУРСОЛИО БИЗ ДЭЭ. ОДОО БАС ДАХИЖ СОЛИХ ГЭЖ БАЫГАА ЮМ БАЙХ ДАА ХАР ӨЛӨН МАЛНУУД ЧИНЬ.