Л.Энх-Амгалан: Хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиодог хариуцлагагүй эцэг эх олширсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Enh-Amgalan said/2024 chuulgan/chuulgan deer.jpg

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, удирдлагын багийн хамт “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж амьдарч буй орчин, нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ талаар сайд Л.Энх-Амгалан "Өнөр бүл" хүүхдийн төвд өнөөдөр 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ.

Ихэвчлэн эцэг эх нь архины хамааралтай, хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиочихдог хариуцлагагүй эцэг эх олширчээ.

Төвдөө гар урлал, зураг, чөлөөт бөх, биеийн тамир, мэдээлэл зүй, дуу хөгжим, үлээвэр, үндэсний хөгжим, жюү-жицү, уран нугаралт зэрэг дугуйланг хичээллүүлж хүүхдүүдээ хөгжүүлдэг тухай ярьж байлаа.

Мөн боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулж, мэргэшсэн сэтгэлзүйчид ажилладаг. Багш, сэтгэлзүйчид зэрэг хүний нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, урсгал засварыг нь тогтмол хийдэг, хувьсах зардал, төсвийг нь инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тийм шалигууд их бий хүүхдийн мөнгөөрөө ууж идсэн

  • З
    Зочин

    Гадаад эзэнтэй асрамжийн газарууд нэг хэрэггүй юм бна . Тэнд өсөж хүмүүжсэн хүүхдүүд тэндээсээ гараад хэнч биш болж бна . Охидууд нь биеэ үнэлээд эрчүүл нь хармай ухсан хүн хог нар л нийгмээр нэг болж бна .ирээдүйн ээж аав болох тухай ойлголт алга бна

  • З
    ззз

    хариуцлага биш ээ. хүнээ алдсан гэвэл яг ононо.